Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох зам буюу Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетоноор хучиж байна. Уг 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард багтаан нээнэ. Үүний дараагаар үлдсэн 1.5 км авто замыг хучих юм.
Одоогоор тус гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын нийт ажил 58 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 70 гаруй хувьтай байгаа бол гүүрэн байгууламж, туннел, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70-80 хувьтай байна. Мөн хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн зам барих аж.
Уг зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх