Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-01

УИХ-ын хаврын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Тов ёсоор өнөөдөр хуралдсан ч УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай холбоотой санал дүгнэлтээ нэгтгэх болон зарчмын асуудлаар чуулганы гурван хоног завсарлуулахыг хүслээ.

Тэд зарчмын хэмээх асуудлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ гишүүн Ж.Баярмаа руу "...чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай, за юу..." зэргээр өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд зохисгүй авирласантай холбоотойгоор уучлалт гуйх ёстой хэмээн үзсэн талаараа тайлбарласан.

Гэхдээ үдээс хойш хэлэлцэх ёстой Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсох, тус хуралдаанд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүсэлтийг хүлээн авсан ч гурав биш нэг хоногийн завсарлага өглөө.

Харин үдээс хойш чуулган товын дагуу хуралдана.

Чуулган завсарлуулах болон Ерөнхий сайдын үйлдэлтэй холбоотойгоор Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Үдээс өмнөх асуудлаа дараах гурван асуудлыг хэлэлцэх байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe