Чингэлтэй дүүрэг орон сууц хорооллууд дундах найман байршилд 26 ухаалаг хогийн сав суурилуулж эхэлжээ. Эдгээр хогийн сав нь жирийн хогийн сав биш бөгөөд далд хэлбэрээр байрлах ухаалаг хогийн сав аж.
Тодруулбал, ухаалаг далд хогийн саванд зөвхөн чиптэй иргэд хогоо хаяж, дүүрсэн тохиолдолд программаар ТҮК рүү мэдээлэл илгээдэг тул хог ачихад зарцуулдаг үргүй зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлэхгүй, багтаамж сайтай, хэрэглэхэд хялбар аж.
Одоогоор гурван байршлын суурилуулалт, гадна тохижилтын ажил дуусаад байна. Цаашид үе шаттайгаар хороолол дундах ил задгай хогийн цэгүүдийг солино гэдгийг дүүргийн удирдлагууд мэдээлсэн юм.
Оршин суугчид хэрэглэж хэвшсэний дараа далд хогийн савнууддаа эхний ээлжид дахин боловсруулах боломжтой хогоо ангилж хийдэг болгоно. Ангилсан хаягдлыг ачихдаа нягтаршуулаад үйлдвэрт аваачихад бэлэн болгох зохицуулалт руу орохоор төлөвлөжээ.
Чингэлтэй дүүргийн далд хогийн цэг суурилуулж байгаа 8 байршлын мэдээлэл:
Суурилуулалт, тохижилтын ажил дуусахаар ойр орчмын оршин суугчдад тухайн хогийн савны чипийг өгөх юм.
Сэтгэгдэл үлдээх