Дээд боловсролын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн батлах Засгийн газрын тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж байна.
Уг журамд хүнд ээлтэй, эргэн төлөлтийг сайжруулах өөрчлөлтүүдийг оруулж ирсэн гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байв.
Боловсролын зээлийн сангийн журамд оруулсан өөрчлөлтүүдээс дурдвал:
Түүнчлэн Боловсролын зээлийн сангаар суралцах хүсэлт өгсөн хүүхдүүдийн материал бүрэн гүйцэт, үнэн зөв байвал хүнээс үл хамаарсан шалгаруулалтыг автоматаар хийх боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.
Мөн уг журмыг шинэчилснээр олон өрхөд боломж олгох ач холбогдолтой аж. Жишээлбэл, нэг өрхийн хоёр хүүхэд сурахыг хязгаарладаг байсан бол одоо тэнцсэн бол хэдэн ч хүүхэд боловсролын зээлийн санд хамрагдаж болох зохицуулалтыг тусгажээ.
Шинэчлэгдсэн журам нь 2025 оны төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүй бөгөөд цаашид зээлийн эргэн төлөлтийн зохицуулалтыг оновчтой болгосноор төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад боловсролын зээлийн санд хамрагдсан 14 мянган хүн байгаагаас 1200 орчим нь гадаадад суралцжээ. Төрөөс нийт 300 орчим тэрбум төгрөг гарсны 204 тэрбум нь гадаадад суралцсан оюутнуудыг санхүүжүүлсэн аж.
Монголбанкны Зээлийн мэдээллийн санд зээлээ төлөөгүй 14 мянган хүний мэдээллийг 3 үе шаттайгаар “авлагатай” гэж бүртгүүлжээ.
Ингэснээр гадаадад суралцагчдын зээл төлөлт өнгөрсөн жилийнхээс 3 дахин нэмэгдэн нийт 1.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна.
Сэтгэгдэл үлдээх