Стратегийн зөвлөх үйлчилгээний CMM - Capital Markets Mongolia компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia Investment Forum” буюу “Монголын хөрөнгө оруулалтын форум” 4 сарын 28-нд АНУ-ын New York хотод боллоо.
Тус форумд 6 улсын 120 гаруй зочид төлөөлөгч, өндөр түвшний хөрөнгө оруулагчид оролцсон байна. Энэ удаагийн форумаар Монголын эрчим хүч, банк, санхүүгийн салбар, тогтвортой хөгжлийн санхүүжилт гэх мэт чухал сэдвүүдийг хөндөж, 6 илтгэл, хоёр хэлэлцүүлэг өрнөсөн байна.
“Монголын хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр Монгол Улсын Эрчим хүчний реформын Үндэсний хороо дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг UPC Renewables-тэй санамж бичиг үзэглэсэн түүхэн тэмдэглүүштэй үйл явдал боллоо.
Тодруулбал, Дундговь аймагт баригдах нийт 2,400 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөлд зарцуулах 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг юм.
Дэлхий дахинд худалдааны дайн өрнөж, хөрөнгө оруулалтууд эрс татарч байгаа энэ цаг үед уг форум энэ хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, гаднын хөрөнгө оруулагчдыг цуглуулж чадсан нь хөгжиж буй манай улсын хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
Ташрамд, CMM - Capital Markets Mongolia компани тус форумыг Сингапурт нэг удаа, New York хотод ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх