Нийтлэлийг зургаар үзэх бол энд дарна уу.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” дөрөвдүгээр сарын 28-наас эхэлсэн билээ.
Энэ үеэр Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт түймэр гарч, сайд дарга нар онцгой байдлын нисдэг тэрэг хөлөглөөд чуулганд оролцсон гэх мэдээлэл гарсан. Хэдийгээр Улаанбаатар салхи, шуургатай учир нисдэг тэрэг нисгэх боломжгүй байсан гэж ОБЕГ-аас мэдээлсэн ч нисдэг тэргийг шаардлагатай тохиолдолд бэлэн байлгаагүй гэх асуудал яригдана.
Тэгвэл “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн нисэх буудалд дараах 4 нисдэг тэрэг газарджээ. Уг дөрвөн нисдэг тэрэг хэнийг, ямар зорилгоор тээвэрлэж явсан нь тодорхойгүй байгаа юм.
МТ-0406 нисдэг тэрэг
Хил хамгаалах ерөнхий газрын онгоц. 2019 онд үйлдвэрлэгдсэн Grand Caravan 208B загварын энэхүү онгоцыг хил хамгаалах зорилгоор 2023 онд авч байжээ.
Eagle-2 нисдэг тэрэг
Онцгой байдлын ерөнхий газрын онгоц. Франц улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд авч байсан. Одоогийн байдлаар уг нисдэг тэрэг Сэлэнгийн түймэрт ажиллаж буй бөгөөд Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байгаа. Өчигдөр Булган аймагт юу хийж явсан талаар ОБЕГ-аас тодруулахад асууж, тодруулж байж хариулт өгнө гэсэн юм.
JU-6777 нисдэг тэрэг
Альфа Аврора Эвиэйшн ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Уг компани өмнө нь 2024 онд БХЯ-ны захиалгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тээвэрлэж, дотоодын нислэг үйлдэж байсан.
МТ-1003 нисдэг тэрэг
Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн онгоц. Уг нисдэг тэргээр цэрэг тээвэрлэх болон тусгай томилгоот бүрэлдэхүүнийг газар оронд шуурхай хүргэх онцгой үүргээр ашиглах зориулалтаар 2025 онд авсан.
Сэтгэгдэл үлдээх