1207 ТҮЦ нүүлгэжээ

Ц.Чимэдцэеэ
2025-04-29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төвийн 6 дүүргийн 1207 ТҮЦ нүүлгэсэн талаар дурдлаа. 

Хотын дарга Х.Нямбаатар нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг өмнөх шуурхай зөвлөгөөнөөр үүрэг болгосон байжээ.

Үүрэг даалгаврын хэрэгжилт 71.5 хувьтай байгаа ба өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш, 17 байршилд 933 метр хашааг буулгасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe