НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өнгөрсөн амралтын өдрүүдээр хүүхдээ Нарангийн энгэрийн хогийн цэг дагуулж явсан талаараа пост хийсэн.
Тодруулбал, “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа. Аав ээж нь өглөөний ургах нартай уралдаж гарч орой харанхуй бүрэнхий болоход ажлаа тараад орж ирдэг. Үхтлээ ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөрт нь өгдөг. Эцсийн бүлэгт үр хүүхдүүддээ сайн боловсрол олгоё сайн хүн болоосой ээж ааваасаа хойш өөрийгөө амьдралаа аваад явчихдаг хүн болоосой гэж бид хүсдэг. Заримдаа хүн байгаа зүйлээ харьцуулах зүйлгүй үед үнэлдэггүй. Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг” хэмээсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Энэ талаар олон нийт ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Өсөхийн өлөн нь арилаагүй Ж.Энхжаргалан ардын хүүхдийг "Тавлав" уу?
Төлөөлөгчид, төрд ажиллаж буй хүмүүсийг хүний эрх, ёс зүйн сургалтад хамруулъя
Ж.Энхжаргалангийн дабль стандарт: Удаа дараагийн үйлдэл нь албан тушаалаа ойлгоогүйг харуулав
Ж.Энхжаргалан: Миний постоос илүү чухал асуудал улс оронд их байна
Эсрэг
Дэмжсэн
2025-04-29
Хадны мангаа гэдэг шиг хүүхдүүдээр хүүхдүүдээ айлгах гэж байгаа юм уу? Ул гэж хэлээд хатан ижий яалаа...!!!Энэ баян айлын хүргэн хүүг МАН яахыг харъя!!!
Ж.Энхжаргалан миний бро ч дийлдэшгүй сүрхий ухаалаг хүүхдүүдээ өсгөж байгаа юм байна даа. Гэмгүй сайхан найз гэж боддог ийм хөгийн постод нь бол дуугүй байж чадсангүй. Чи яг хэн болчхоод зүдэрч яваа хүүхдүүдийг үзүүлэн болгож зогсдог юм бэ?
Нийгмийн гарал үүсэл гэдэг тийм ичмээр зүйл юм уу. Хүүхдээ айлгах зэвсэг хэрэг үү. Хог түүх байтугай жорлон угаах эрх чөлөө ч ардчилсан Монгол Улсад байдаг. Бидэнд ер нь яваандаа өөрийнхөөрөө амьдрах эрх үлдэх юм уу.
Хашиж байгаа албан тушаал нь ядарсан хүүхдүүдийг, хүмүүсийн амьдралыг үзмэр болгож, үр хүүхдэдээ чичлэх бус нэгийг нь ч болсон хогийн цэгээс татаад дулаан сургууль цэцэрлэгт оруулах албан тушаал. Энд хичээл хийгээд ч, зүтгээд ч эндээсээ гарч чадахгүй.
Чаддаг юм бол 9 сая төгрөгийн цалингаа хогийн цэг дээрх нэг хүүхдэд зарцуулж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд амьдрах эрүүл, зөв нийгэмд хөрөнгө оруулаарай. Учир нь хүүхэд чинь тэр хүүхдүүдтэй хамт амьдардаг юм эрхэм төлөөлөгч өө! Үүнийг нийгэм гэдэг юм.
Уучлаарай муу сурвал ийм болно гэсэн утгатай л харагдаж байна. Эсрэгээрээ чи сайн сурч боловсорч байж ийм хүмүүсийг бий болгохгүй сайхан ирээдүйг бүтээнэ гэх мэтээр ойлголт өгч болох л байх даа.
Брог аймар hate аваад байхаар нь хэрэгт дурлаад алдарт хогийн цэгтэй постыг нь олоод уншсан чинь тийм сүртэй юм биш байна. Худлаа юм алга л байна. Нээх чадахгүй газар гаднын улсын соёл, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд суралцдаг баатар болмооргүй байна.
Би хэрвээ хүүхдүүдээ тийшээ очиж үзүүлбэл хэзээ нэгэн цагт эрдэм мэдлэгтэй нэгэн болоод энэ хүүхдүүдэд туслах сэтгэлтэй нэгэн болоорой, хэрвээ чадвал энэ байдлаас нь салгах хүчтэй нэгэн болоорой гэж хэлнэ. Тэнд амьдарч байгаа нь тэр хүүхдүүдийн буруу биш.
Доромжилсон юм бол байхгүй. Бодит байдал дээр амьдрал ямар амаргүй байдгийг л хүүхдэдээ харуулсан үлгэрлэл л гэж харсан. Бүүр серёзны хүлээж аваад байгаа хүмүүс өөрсдийг нь хэллээ гэж ойлгов уу яав.
Хогийн цэг дээрх ядуу жаалууд баян дарга нарын хүүхдүүдийн жигшил зэвүүцлийг төрүүлж, хичээлээ хийхгүй бол ийм ба ба болно гэсэн үзүүлэн болжээ. Дундад зууны үед ч баймгүй зэрлэг цэнгэл.
ЭВИЙ ДЭЭ Ж. ЭНХЖАРГАЛАН? Энгэр хоосон эр хүний үг хэлжээ. Хүүхдийн нулимс ямар их төлөөстэйг хойд насандаа ч энэ хүн ойлгохгүй ээ. Ийм оройгүй тэнэгийг шүтээд явдаг хүмүүсийг бурхан өршөөхгүй дээ.
Хүүхэд шал өөр юм харж өөр юм бодно. Хөөрхий хүүхдүүдийг өрөвдсөн байгаасай. Би хичээж энэ хүүхдүүдэд тусалдаг хүн болъё гэж бодсон байгаасай. Аав ээжийн энэ үe ямар харгис муухай хүмүүс вэ гэж бодсон байгаасай.
Хүүхдэдээ ийм амьдрал байдаг гээд зүгээр үзүүлээгүй хэдэн монгол хүнийг улны гэж харуулсан нь 1-т хүний эрхийн мэдрэмжгүй, 2-т хүүхдэд сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж дээ.
Тэгш бус нийгмийн золиос болсон хүүхдүүдийг харуулчхаад, постод оруулсан зургаа яриад байх юм. Хогийн цэг хараад хүүхдүүд нь ухаантай болчихно гэнэ ээ. Ийм амьтад тэр дээр байхаар тэр хогийн цэгт, амьдрахын төлөө хог ялгаж, ажиллаж буй хүний тоо нэмэгдэнэ
Зүгээр аан за за гээд уншаад өнгөрч болдоггүй юм уу. Хүүхэдтэйгээ юу ярих нь хэнд хамаа байна аа. Маргааш бүгд дэмжээд явдаг байж.
Хүүхдүүддээ чиний голоод идэхгүй үлдээсэн хоол, өмсөхгүй голсон хувцас, муухай гээд барьдаггүй утас чинь өөр нэг айлын хүүхдийн мөрөөдөл, амьдарч буй орчин чинь үлгэрийн харш мэт санагдана гэдгийг мянга үглэж байснаас нэг удаа биеэр нь харуулах хэрэгтэй.
Энхжаргалан гэдэг хүн хүүхдээ дагуулаад цэнгэлдэх хүрээлэн орж өөрийнхөө дэвссэн зүлгэнцэрийг үзүүлэх хэрэгтэй. Хэдэн бөх гэмтээснээ хэлэх хэрэгтэй. Хотын хогийг үзүүлэхдээ яагаад энэ хогийг аав нь янзалж, шийдэж чадаагүй гэдгээ хэлсэн бол уу?
Хамгийн гол нь өөрсдөө энэ хогийн цэгийг бий болгож байгаа биз дээ. Энэ бол аав ээжийнх, ах эгчийнх нь та нарт үлдээж байгаа ирээдүй гэж л аваачиж үзүүлж байгаа юм байлгүй. Тархи толгой нь гайгүй ажилладаг улс орнуудад ийм хогийн цэг гэж байхгүй л дээ.
Сэтгэгдэл үлдээх