Т.Баярхүү: Түймрийн үеэр сайд нарыг нисдэг тэргээр Булган руу зөөсөн асуудалд тодруулж байж хариулна

.Graph
2025-04-29

Өчигдөр Сэлэнгэ аймагт болон Богдхан ууланд түймэр гарсан билээ. Түймрийн үеэр онцгой байдлын нисдэг тэргийг сайд нар хөлөглөж, Булган аймагт Хойд бүсийн чуулганд оролцож байсан гэх асуудал яригдаж байна.

Уг асуудалд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Яг одоо нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймаг дахь түймэрт ажиллаж байна. Өчигдөр 17.00 цагт Улаанбаатарт түймэр гарахад салхи шуургатай байсан. Тиймээс нисдэг тэрэг нисгэлээ гэхэд нислэгийн аюулгүй байдал яригдана. Тиймээс шууд тухайн нисдэг тэргийг ашиглаад түймэр унтраахад агаарын байдал нөлөөлнө. Иймд бид холбогд байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Нисдэг тэрэгний хувьд тогтмол үүргээ гүйцэтгэж байгаа. Түймрийн голомтод Шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж байна" гэв. 

Түүнчлэн сэтгүүлчид лавшруулан "Өчигдөр нисдэг тэргээр сайд дарга нарыг Булган руу зөөсөн үү" гэж асуухад "Тодруулж байж хариу өгнө. Одоо бол түймрийн голомтод ажиллаж байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe