Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

.Graph
2025-04-29

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр өчигдөр бүртгэгдсэн.

Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Харин Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртсөн гэж тооцоолжээ. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтай ажиллан 23:10 цагт цурамд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe