Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлт болжээ.
Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна.
Уг тэмцээн нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах аж.
Харваачдын 80 гаруй хувь нь залуус байгаа бөгөөд үндэсний өв соёл залгамжлан хөгжиж, Монгол Улс үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа гэж албаныхан онцолжээ.
Нээлтийн үеэр НИТХ-ын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ийг гурван үеийн харваачдад гардуулжээ. “ХАНГАРДИ” Үндэсний Шагайн Харвааны тэмцээн Нийслэлийн төв асарт гурван өдрийн турш үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх