Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хойд бүсийн аялал жуулчлалын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын хүрээнд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Байгалийн нөөц сайтай тул үүн дээр суурилсан тусгай сонирхлын аялал жуулчлал, адал явдалт, байгалийн аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх боломжтой. Үүний тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдэгт зөвхөн зам тээврийн асуудлыг хөндөнө гэсэн үг биш. Харин аялал жуулчлалын байгууллагуудын өөрсдийнх нь дэд бүтцүүд, ялангуяа дөрвөн улирлын аялал жуулчлалын цогцолборыг хөгжүүлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын хувьд зуны улиралд өвлийн улиралтай харьцуулахад 80 гаруй хувиар их жуулчин хүлээн авдаг. Тэгэхээр дөрвөн улиралд зориулсан дэд бүтэцтэй цогцолборуудыг байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.
Монгол Улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, 4 тэрбум ам.долларыг эдийн засагт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд дэд бүтцийг хөгжүүлэхэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Уг ажлыг төр ганцаараа хийх биш, хувийн хэвшилтэй хамтран хийх хэрэгтэй.
Тиймээс аялал жуулчлалын байгууллагуудад бага хүүтэй, урт хугацаатай зээл олгохоор тогтоолын төслийг боловсруулаад байна.
Мөн хойд бүсэд олон улсын шууд нислэгийг бий болгох бөгөөд Мөрөн хотын онгоцны буудлыг 4C буюу олон улсын нисэх онгоцны буудал болгоно. Уг ажлыг 2026 онд Зам, тээврийн яамтай хамтран хэрэгжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл үлдээх
Yaasan elgemsuu blaavgai ve, ooriihoo halaasnaas gargaj ogooch, tolson tatvaraae mini garaa ugaajiinaa pu,ppynuud
Blaavgai
Дэмжих үү?
0 0