Ц.Баатархүү: Хойд бүсийн 17 цэгт сүлжээ оруулж, дижитал сүлжээний дэд бүтцийг сайжруулна

.Graph
2025-04-28

Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан Булган аймагт болж буй. 

Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах аж.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн  гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцож байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд:

  • Мөрөн хотод байрлаж буй радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон технологид шилжүүлэх
  • Мөрөн хотод Бүсийн дата төв байгуулах
  • Хойд бүсийн 17 цэгт сүлжээ оруулж, дижитал сүлжээний дэд бүтцийг сайжруулна
  • Сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Хилийн боомтуудыг шилэн кабельд холбох зэрэг ажлыг танилцууллаа.

Түүчнлэн Хойд бүсийн бүх сумд төрийн үйлчилгээний Киоск машинтай болжээ.

Ингэснээр Хойд бүс нь "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮС" болон хөгжих харилцаа холбооны дэд бүтэц хангагдах юм.

Ташрамд, Монгол Улсын нийт хүн амын 8.8 хувь хойд бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувь буюу 63.7%-ийг үйлдвэрлэл, 17.7%-ийг үйлчилгээ, 18.6%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН-ийн тоо 6.770, дундаж цалин 1.7 сая төгрөг бөгөөд нийт малын тоо 9.4 сая толгой байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe