УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөх үеэрээ зохисгүй авирлаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаад хүндэтгэлгүй хандсан талаар хэлэлцжээ. Ийнхүү дараах шийдэлд хүрсэн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин танилцууллаа.
О.Цогтгэрэл "Ерөнхий сайд тавдугаар сарын 1 хүртэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын иргэд, УИХ, Жудагийн Баярмаа гишүүнээс уучлал гуйх ёстой. Үгүй бол АН бүлгээрээ чуулганаас завсарлага авч, цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэхийг авч хэлэлцэнэ" хэмээв.
Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зохист харьцааг хангахын тулд дараах гурван зүйлийг өөрчлөх шаардлгатай талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.
Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентийн засаглалыг бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдын зохисгүй үгийг зогсоож чадаагүй учраас уучлал гуйлгах арга хэмжээ зохион байгуулах ёстой хэмээж байв.
Сэтгэгдэл үлдээх