Гудамжны фестивалийн үеэр машинд дайруулсны улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ

.Graph
2025-04-28

Канадын Ванкувер хотод Филиппиний соёлыг тэмдэглэсэн баяр ёслолын үеэр болсон халдлагын улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Зарим хохирогчдыг илрүүлэх ажил ням гарагийн орой үргэлжилж байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн юм.

Цагдаа нар хохирогчдын нас 5-65 хооронд байгаа гэж мэдэгдэж байсан. Одоогоор хохирогчдыг хэн болохыг зарлаагүй байна.

Халдлага орон нутгийн цагаар бямба гаригийн 20:14 цагийн орчимд Ванкуверын өмнөд хэсэгт болсон. Тус халдлагыг нүдээр харсан хэд хэдэн гэрч машин олныг дайрсан агшин болон дараах эмх замбараагүй байдлыг хэвлэлүүдэд ярьсан юм. Гэрчүүдийн нэг болох нутгийн оршин суугч Абигаил Андисо "Тэнд нэг машин бүхэл бүтэн гудамжаар явж, хүн бүрийг дайрсан" гэж Ассошиэйтед Пресс агентлагт ярьсан байна.

Ням гарагт хэргийн газарт иргэд цэцэг өргөж, хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн юм.

Ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ванкувер хотын цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Стив Рай энэ бол хотын түүхэн дэх "хамгийн хар өдөр" байсан гэж мэдэгджээ. Тэрээр мөн "Амь үрэгдэгсдийн тоо ойрын өдрүүдэд нэмэгдэж магадгүй" гэсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe