Бишрэлт металл гурав дахь тоглолтоо, Хасын хүлэгүүд эхний тоглолтоо Тайваньд хийнэ

.Graph
2025-04-28

Азийн сагсан бөмбөгийн аваргуудын лигийн энэ жилийн тэмцээнд Монгол Улсаас Хасын хүлэгүүд болон Бишрэлт металл баг оролцож байгаа. Бишрэлт металлын хувьд Малайз Улсад “NS Matrix” багтай тоглож, 86:98 онооны харьцаагаар ялсан. Үүний дараа Индонез Улсад “Pelita Jaya Basketball” багтай тоглон 90:68 онооны харьцаагаар хожигдсон. 

Ийнхүү тэдний “BSL Asia-East 2025” тэмцээний хэсгийн гурав дахь тоглолт “Taoyuan Pauian Pilots” багтай 4 сарын 29-ний 17:00 цагт Тайванийн нийслэл Тайбэй хотод болох гэж байна. 

Харин Хасын хүлэгүүд баг “BSL Asia-East 2025” тэмцээний анхны тоглолтоо “New Taipei Kings” багтай 4 сарын 30-ны 20:00 цагт Тайбэй хотод хийх юм. 

Үргэлжлүүлэн Хасын хүлэгүүд Тайландын Банкок хотноо 5 сарын 3, 4-нд “Adroit”, “Hi-Tech Basketball club” гэх багуудтай тоглоно. 

Бишрэлт металл багийн легионер тамирчин Devon Scott шийтгэл хүлээн тэмцээнд оролцох эрхгүй байгаа бол багийн гишүүн А.Энхбаясгалан, Н.Мөнхчөдөр нар бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй байгаа юм. 

Хасын хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр бэртэл аваад байсан ч багийнхантайгаа хамт Тайванийг зорьсон байна. 

Харин 5 сарын 11, 12, 14, 15-нд “BSL Asia-East 2025” тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж, 6 тоглолт явагдах юм. Энэ хугацаанд МСБХ-ны Үндэсний дээд лигийн финалын тоглолт завсарлаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe