Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонголоо. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд ээлжит бусаар хуралдан ийнхүү шийдсэн байна.
Ц.Анандбазарыг Фалконс, ДМЮ, Арвис, Булган аймаг гарын үсэг зурж дэвшүүлсэн хэмээн Спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа мэдээлсэн.
Мөн хурлын үеэр тус холбооны гишүүд сонгуулийг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Дэрэн клубын ерөнхийлөгч Г.Мөнхчулуун "Яг хөлбөмбөгчин болон хөлбөмбөгтэй холбоотой зүтгэлтннүд нь нэг талд, нөгөө талд дандаа мөнгө төгрөг хөөсөн хүмүүс болж талцчихаад байна. Өнөөдрийн сонгууль ч дүрмээ зөрчсөн" хэмээн мэдэгдэв.
МХБХ-ны удирдах зөвлөлөөс “Монголын хөлбөмбөгийн орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх түр хороо”-ны ажлын хэсгийг байгуулан, хоёр удаа хуралдсан байдаг. Өнөөдөр мөн тус түр хорооны тайлан мэдээллийг танилцуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх