Иран улсын Шахид Ражаи нэртэй боомт дээр том хэмжээний дэлбэрэлт бямба гарагт боллоо. Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 40-д хүрч, 1200 гаруй хүн түлэгдэж гэмтжээ. Мөн зургаан хүн дэлбэрэлтийн дараа ор сураггүй алга болсон байна. Гал сөнөөгчид ослын газарт ажилласаар байгаа бөгөөд ням гаргийн байдлаар гал түймрийн 80 хувийг унтраагаад байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Эскандар Моменийн мэдэгдсэн юм.
Бямба гарагт болсон дэлбэрэлт 50 км-ийн зайд байсан хүмүүст сонсогдож мэдрэгдсэн гэж төрийн мэдлийн Fars агентлаг мэдээлжээ.
Хэдийгээр дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор бүрэн олж тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар шатамхай бодистой хайхрамжгүй харьцсанаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл үлдээх