Судалгаа бөглүүлнэ гэх нэрийдлээр иргэдийн facebook хаягт халдаж, залилсан хэрэг гарсан байна.
Иргэн Б нь өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд facebook дэх 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зар мэдээллийн дагуу Ц-тэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн 6 оронтой нууц кодыг дамжуулан өгчээ.
Улмаар Ц нь тухайн иргэний facebook хаягт халдаж, бусад руу мөнгө зээлээч гэсэн зурвас явуулж, гурван иргэнээс 18 сая төгрөг авч, залилсан үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 26.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд иргэдийг цахим орчинд аюулгүй байдлаа хангаж, гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх