Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд иргэдийг Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа. Учир нь Богд уулыг бүхэлд нь самнаж, эзэнгүй тохой, муурыг барьж устгах, асрах байранд хүргэх, туулга өгөх, үржлийг хязгаарлах, вакцинжуулах ажлыг зохион байгуулах аж.
Уг ажилд онцгой байдал, цагдаа болон холбогдох байгууллагуудын 1000 гаруй төрийн албан хаагчийг дайчлах аж.
Иймд иргэдийг аюулгүй байдлаа ханган, эдгээр өдрүүдэд Богд ууланд амарч зугаалахгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн тэжээвэр амьтдаа байнгын хараа хяналттай байлгаж, хүзүүвч, хошуувч зүүлгэж хэвшихийг уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх