Ерөнхий сайд “чи” хэн бэ

Ц.Чимэдцэеэ
2025-04-25

Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө өндөр суудалд суугаад, өндөр дээд, эзэн хаан гэж бодсон бол эндүүрэл. 

Эхлээд Үндсэн хуулиа, эрэмбэ дараагаа ойлгох, дараа нь албан тасалгааны цонхоо нээж, машины сигнал, хүүхдийн уйлаан, согтуучуулын орилоон сонс. Тэгээд гудамжаар алхаад үзвэл одоо нэг ичих булчирхай нь чангааж, дараагийн удаа ийн доромжлолыг иргэддээ харуулахгүй л болов уу.

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээн тодоос тод тамгалсан.

Ард түмэн тэр мэдлээ УИХ-д өөрийгөө төлөөлөх гишүүнийг сонгох замаар хэрэгжүүлдгийг парламентын засаглал гэнэ.

Жагсаалт уу, тойргоор уу гэдэг хамаагүй. Сонгогдсон л бол УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлдөг хуультай.

Энэ ч утгаараа төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гээд Үндсэн хуулиараа тунхаглачихсан.

Засгийн газар харин гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Ажлаа УИХ-д тайлагнадаг. Эндээс цагаан дээр хараар бичсэн төрийн байгууллын эрэмбэ дарааллыг харж болж байна. Гүйцэтгэгч нь, Ерөнхий сайд нь, төр нь иргэндээ үйлчлэх ёстой юм.

Иргэнээ, түүний төлөөлөгчийг загнаад сууж байхыг хаана ч зөвшөөрөхгүй.

Гэтэл өнөөдөр Засгийн тэргүүн ард түмэндээ, тэдний төлөөлөлд ажлаа тайлагнахдаа өндөр индрээс уцаарлав. Түүнийг мөн УИХ томилдог болохыг анхаарах ёстой.

Тэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “... битгий хачин юм яриад бай за юу” хэмээн дээрээс, дээд өнгөөр зандарлаа.

Ерөнхий сайдын хачин гэж нэрлэсэн нь түүний 5 жил гүйцэтгэсэн ажилд тавьсан дүн байсан.

Түүнийг ажлаа авах үед 1 доллар 2850 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдар 3568 болжээ. Атар талхаар л жишихэд 1276 байснаас 2563 болсон байна. Үүнээс инфляци 200 хувиар өсөж, галзуурч байгааг харж болно. Дагаад иргэдийн худалдан авах чадвар доройтсон.

Үүнийг л УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Та хэтэрхий вакумжсан байна. Иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж байна уу” хэмээн сануулсан юм.

Эцэст нь Ж.Баярмаа гишүүнийг "С.Баярцогт гишүүн" хэмээн бүхэл бүтэн хүний оршихуйд бүдүүлгээр халдлаа. Түүнийг нь Монголын 3 сая иргэн харлаа, сонслоо. 

Ерөнхий сайдын хэнийг юунд сэрдэх, хэнийг хэний хамааралд оруулж ойлгох нь бидэнд хамаагүй. Гагцхүү тэр дээрээс доошоо хараад, биднийг загнах учиргүй.

Сэтгэгдэл үлдээх

Данх ер нь шавхаад ч мушгиад ч олигтой ажил хйихгүй юм байнаа. Өөрийнх нь байж байгаа царай, сайд нарынх нь байж байгаа царай. Эргүү тэнэг дэлгэрсайхан, номин мэтээс авхуулаад

123

Дэмжих үү?

5 0

1 USD 2850 bsn shvv, 1 tugrug 2850 dollar bsn bol mun saihnaa

Zochin

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe