Ерөнхийлөгчөө "буулгасан" Ү Вон Шиг манай улсад ирнэ

Ц.Чимэдцэеэ
2025-04-25

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-нд манай улсад айлчилна.

Ийнхүү Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа ирж буй нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлсэн.

Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой

Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Юн Сук Ёол онц дэглэм тогтоосныг хурлаар авч хэлэлцэн  190 гишүүний саналаар хүчингүй болгож, цэргийн хүчийг татан буулгах шийдвэр гаргаж байв.

Үүний дараа Ерөнхийлөгч Юн болон түр Ерөнхийлөгч Хан Дүк Су нарыг Үндэсний Ассамблейн гишүүдийн саналаар огцруулсан бөгөөд Ү Вон Шиг эдгээр үйл явцыг удирдан зохион байгуулсан аж.

Тэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар хүрэлцэн ирж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe