Монголын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг ФИБА-ААШТ-ий B дивизонд өрсөлдөх эрхээ авчээ

.Graph
2025-04-24

Өчигдөр буюу 4 сарын 23-нд ФИБА-гаас Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 2025 оны тэмцээний B дивизонд оролцох багуудын нэрсийг зарлалаа.

2025 оны Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд нийт 8 баг өрсөлдөх юм. 

Урьдчилсан хэсгээс шалгарсан багууд буюу, 

  1. Chinese Taipei — Зүүн Азийн бүсийн аварга
  2. Энэтхэг — Өмнөд Азийн бүсийн аварга
  3. Казахстан — Төв Азийн бүсийн аварга
  4. Иран — Баруун Азийн бүсийн аварга болж шалгарсан дөрөв дэх баг болсон.

Үүн дээр Номхон далайн бүсээс Күүк арлууд болон Таити нэмэгдэн оролцон 6 баг болсон. Харин үлдсэн хоёр багийн зайнд Монгол болон Тайландын багт оролцох эрхийг өгчээ.

Монгол Улс ФИБА Азийн аваргын Эмэгтэйчүүдийн тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг нутагтаа зохион байгуулж, манай баг хэсэгтээ 2-р байрыг эзэлсэн билээ.

Монголын шигшээ багийг оролцуулах болсон албан бичигтээ “Монголын сагсан бөмбөгийн холбоо нь ФИБА-гаас бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ФИБА Азийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн сайшааж байна” хэмээгээд "ТАЛАРХАЛ"-ын захидлыг мөн ирүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe