Тийбол спортыг монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

.Graph
2025-04-24

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро тэргүүтэй албанийнхантай уулзаж, бейсбол спортын суурь, гүйдэг матаг буюу тийболыг монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтээ илэрхийллээ.  

НИТХ-ын дарга А.Баяр “Монголчууд Бейсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийг  ойртуулж, суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, Бейсбол, Тийболын талбай барих газрыг шийдсэн. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэдгийг дурджээ. 

Монголын Тийболын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Манай холбоо богино хугацаанд Тийболын спортыг амжилттай таниулж, өнөөдрийн байдлаар 400 гаруй сургагч багшийг бэлдэж, 2000 гаруй хүүхэд уг спортоор хичээллэж байна.

21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болж, ирээдүйн Бейсболчид болох сууриа тавилаа.

Мөн Япон хүүхдүүдээс өөрцгүй Монгол хүүхдийн өв тэгш бие, хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа  Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ танд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээжээ.

Анан хотын удирдлагууд тус спортоор дамжуулан хоёр хот харилцаа холбоогоо бататгаж, зэрэгцэн хөгжих боломжийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe