Нийслэлийн прокурорын газраас Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудлыг хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдээллээ.
Тодруулбал, ЗГХЭГ-аас энэ сарын 11-ний өдөр Төгрөг нуурын ордыг зарсан гэх гэмт хэргийн мэдээллийг АТГ болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлжээ. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн байна. Уг тогтоолыг НПГ хүлээн аваад
Ийнхүү уг хэрэгт АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан аж. НПГ-аас өгсөн мэдээллээр "Өнөөдрийн байдлаар хэрэг аливаа хуулийн этгээд, хүнийг яллагдагчаар татаагүй, шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх