Дорноговь аймгийн цөлжилттэй хэсэгт мод тарьж ургуулдаг “Шамбала-2056” төслийн баг ээлжит нэгэн лэнд арт бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэдний энэ удаагийн лэнд арт нь “THE MONGOLZ #1” бөгөөд говь нутгийн 40 мянган ам.метр талбайд 100 мянган хайлаас мод тарих аж.
Тодруулбал, The MongolZ, “Шамбала-2056” төслийн баг хамтран монгол орны цөлжилттэй бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт тэмцэн, цөлжилтийг сааруулах зорилгоор “THE MONGOLZ #1” гэх орон зайн урлагийг бүтээх юм. Ийнхүү The MongolZ байгууллагын CS2-ын баг хамгийн анхны мод эзэмшигчид болсноор уг байгальд ээлтэй төслийн эхлэлийг тавиад байна.
Хүн бүр уг төсөлд хамтрах боломжтой бөгөөд https://www.portal.mn/ сайтаар орж, The MongolZ багаас өөрийн дэмждэг гишүүний хэсэгт мод тарих захиалга өгөх боломжтой аж.
Өөрөөр хэлбэл, Багийн дасгалжуулагч Maaraa “THE MONGOLZ #1” лэнд артын М үсгийн эхний мод эзэмшигч бол, багийн тоглогч Techno4K G үсгийн эхний мод эзэмшигч юм. Тиймээс та өөрийн дэмждэг гишүүний үсгэн дээр мод захиалж, цөлжилтийг сааруулах их үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Мод худалдан авснаар:
Цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд, та өөрийн хувь нэмрээ оруулаарай.
Сэтгэгдэл үлдээх