УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү гишүүдийн ирц тааруу байгаа тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг баасан гарагийн үдээс өмнөх чуулган хүртэл хойшлуулав.
Жил хүрэхгүй хугацааны өмнө Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, гурилын импортын татвар 5 хувь байснаас тэглэсэн.
Улмаар өнөөдрийн нөхцөлд татвар тэглэсэнтэй холбоотой үнэ буураагүй ч дотоодын үйлдвэрлэл 40 хувиар буурсан үр дүн гарсан талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Улмаар дээрх хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газраас гаргасан билээ.
Сэтгэгдэл үлдээх