Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сарын 09-ны өдөр дуусна. Тэгвэл түүний оронд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэнг томилох саналыг өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргасан байна. Хуулийн дагуу Ерөнхий аудиторыг УИХ-ын дарга санал болгож, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах учиртай.
Тэгвэл уг сонсгол ирэх сарын 7-нд болох аж.
С.Магнайсүрэнгийн хувьд олон жил Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан. Мөн өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны арвин туршлагатай нэгэн. Тэрбээр 27 жил төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2015-2023 онд хуучнаар БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан.
Ажилласан байдал:
Сэтгэгдэл үлдээх