Болгар улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт эхэллээ

.Graph
2025-04-24

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан (Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл)-ийн хүрээнд бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.

Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3 оюутан, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага

Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын хамт (90-ээс голч дүнтэй), эсхүл· Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

Магистр: Mагистрын хөтөлбөрт Монгол Улсын иргэн (бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай 35 хүртэлх насны) 

Доктор: Докторын хөтөлбөрт Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны) 

Материал илгээгч нь Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтингийн системтэй дор дурдсан холбоосоор болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой. Үүнд: https://rvu.nacid.bg/home  ,болон https://rsvu.mon.bg/#/

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС 5 ДУГААР САРЫН 22-НИЙ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/  холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/grant/news%20more.html?more=74  нэвтэрч анкет бөглөнө.

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар / E-Mongolia-с татаж авсан байх, нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/;

Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.

Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол, эсхүл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/;

Гадаад паспортын хуулбар;

Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу.

Магистрын бүртгэлд бүртгүүлсэн иргэд

Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;

Бакалаврын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;

Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 800 дээш үгтэй байх/;

Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Докторын бүртгэлд бүртгүүлсэн иргэд

Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;

Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;

Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 800 дээш үгтэй байх/;

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл (Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу)

Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай. (Эрүүл мэндийн хуудас ЭНД ДАРЖ татаж авна уу)

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Анхааруулга: Монголын талаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг хүлээн авах талаар хүсэлтээ илэрхийлсэн Болгарын их, дээд сургуультай нь зөвшилцөх бөгөөд гаргасан шийдвэр нь эцсийнх байх ба энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe