УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 59.5 хувийн ирцтэй эхэллээ

Ц.Чимэдцэеэ
2025-04-24

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 75 гишүүн бүртгэгдэж, 59.5 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн хуралдааныг нээлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.

Үдээс өмнө 150 минут Засгийн газар нэгдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон асуулт, хариулт өрнүүлэн 12.30 цагт завсарлахаар байна.

Үдээс хойш мөн 150 минут  Засгийн газар нэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхэд санал хураана. Мөн төсөлтэй холбоотойгоор гишүүд асууж, ажлын хэсэг хариулна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe