Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 сарын 23-ны хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гарсан. Тодруулбал, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгахаар болсон юм.
Уг шийдвэр нь төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилготой. Гэхдээ энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурсан шийдвэр буюу нэг хэсэг нь төрийн бүтцийг багасгах бодлого барьж байхад нөгөө хэсэг нь төрийг данхайлгах бодлого барьж байна.
Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.
Төрийг данхайлгаж буй “нөгөө хэсэг”
НИТХ шинэ бүрэлдэхүүнээр байгуулагдаж, 2024 оны 10 сарын 14-нд анхны хурлаа хийснээс хойш шинээр нэмж 9 харьяа газрыг байгуулаад байна. Тодруулбал, 2024 оны 10 сарын 14-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар чуулганаа хийснээс хойш ээлжит 3 хуралдаан, ээлжит бус 5 хуралдааныг хийгээд байна. Ийнхүү найман удаагийн хуралдааны дөрвөн хуралдаанд нь 9 байгууллагыг шинээр байгуулж, дүрмийг нь баталсан байгаа юм. Эдгээр нь НЗДТГ-аас өргөн барьсан төслүүд бөгөөд НИТХ хэлэлцэн баталсан юм.
НИТХ-ын ээлжит бус II хуралдаан /2024.11.29-2024.12.02/
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд газар чөлөөлөлтөд орсон иргэдийг түр суурьшуулах, орон сууцаар хангах, нөхөх, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан бөгөөд Баянхошуу, толгойт, Дэнжийн мянга дэд төвүүдийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцан ажиллах гэнэ.
Гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ дэд төв барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Сэлбэ дэд төвийн 12 мянган өрхийн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтыг хариуцан, захиалагчийн хяналт тавьж ажиллах аж.
Гэтэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, “Нийслэлийн орон сууцны бодлогын газар” гэх хоёр ч ойролцоо чиг үүрэгтэй байгууллага бий.
НИТХ-ын ээлжит бус III хуралдаан /2024.12.25/
Энэ нь тээврийн хэрэгслийн дугаар авах хүсэлт илгээх цахим системийн төв аж. Нийслэлд дугаар дамлан зарахыг зогсоож, хяналттай олгох боломжийг үүсгэн, түгжрэлээ хянах, багасгах зорилгоор байгуулжээ. Тус төв зөвхөн техник технологийн хөгжүүлэлтэд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. АТҮТ, ЗХУТ зэрэг ижил төстэй байгууллагууд гүйцэтгэж болох ажлыг нийслэл өөрсдөдөө шилжүүлэн авч, төсөв зарцуулж байгаа юм.
НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан /2025.02.26/
Дээрх үйлдвэрийг байгуулснаар Улаанбаатар хотод гарч байгаа барилгын хог хаягдлыг нэг цэгт төвлөрүүлэн, дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулан, барилгын материал, авто замын суурь дүүргэлт зэргийг барих түүхий эдийг үйлдвэрлэнэ гэжээ. Уг үйлдвэрийг байгуулах асуудлыг танилцуулсны дараа асуулт, саналтай төлөөлөгч байгаагүй бөгөөд шууд баталсан юм.
Айл өрхийн яндан зууханд хяналт тавих, зөв галлагааны горим, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тараах, судалгаа мэдээлэл авч нэгтгэх, сургалт зохион байгуулах, угаарын хий мэдэрх төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих ажлыг гүйцэтгэнэ гэжээ. Зарим төлөөлөгчид төр өөрөө түлш үйлдвэрлэчхээд өөрсдөө хянана гэх юм. Түүнчлэн түлшний бүтэц, найрлага, чанарт хяналт тавих чиг үүрэг алга байна. Тиймээс нэрээ өөрчил гэх саналуудыг тусгаж байв.
Уг станцыг барьснаар цахилгаан эрчим хүчний дутагдалтай хэрэгцээг ханган, шугам сүлжээний тогтвортой байдлыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх аж. Тиймээс станц барихын тулд уг газрыг байгуулж, дүрмийг нь батлах хэрэгтэй гэж үзжээ.
Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэхээр уг компанийг байгуулсан бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгөөр нийслэлийн төслийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийг хэмнэж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүтцээр ажиллах аж.
НИТХ-ын ээлжит III хуралдаан /2025.04.15/
Франц улстай хамтран хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн хүрээнд “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулах шаардлагатай тулгарчээ.
НҮБ-тай хамтран “UNCCD COP17 ULAANBAATAR” бага хурлыг ирэх 8 дугаар сарын 14-28 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор тус цэцэрлэгт хүрээлэнд дэд бүтэц татах шаардлагатай бөгөөд холбогдох салбар байгууллагууд хамтран угсралтын ажлыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Нэг удаагийн хуралд зориулсан бүтээн байгуулалт хариуцах газар бололтой.
Төсвийн мөнгөөр туйлдаг төрийн бодлого
Нэг хэсэг нь төрийн албыг цомхотгоно гэж ярьж байхад нөгөө хэсэг нь төрийн албыг данхайлгаж байгаа жишээнүүдийг танилцууллаа. Дээрх байгууллагууд нь сүүлийн хагас жилийн дотор байгуулагдсан бөгөөд түүнээс өмнө, эсвэл үүнээс цааш дахин хэчнээн газар, нэгж байгуулагдахыг таашгүй. Түүнчлэн Шинэ Зуун мод хот буюу цаасан дээр л байгаа Хүннү хот хүртэл ТУЗ-төй байгааг дурдах хэрэгтэй байх. Үг үйлдэл нь зөрдөг, харилцан холбоо хамааралгүй, нэгдсэн удирдлагагүй төсвийн мөнгөөр туйлдаг төрийн бодлого үргэлжилсээр…
Сэтгэгдэл үлдээх