Coldplay хамтлагийн 'LIVE NATION PRESENT Coldplay: MUSIC OF THE SPHERES' аялан тоглолт БНСУ-д үргэлжилж буй. Тэд 4 сарын 16, 18, 19, 22-ны өдрүүдэд буюу дөрвөн хоног тоглолтоо хийгээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн 4 сарын 24, 25-ны өдрүүдэд тоглоод, БНСУ дахь аялан тоглолт нь өндөрлөнө.
Тэгвэл 4-р сарын 22-ны тоглолтод BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé тусгай зочноор оролцон, “APT” дуугаа тус хамтлагийн гишүүдтэй хамтран дуулжээ.
Rosé-ийн хувьд олон жилийн турш Coldplay хамтлагийн шүтэн бишрэгч байгаа бөгөөд тус хамтлагийн Viva La Vida дууг коверлон дуулж байсан юм.
Мөн Coldplay хамтлагийн өмнөх өдрийн тоглолтууд дээр BTS хамтлагийн дуучин Jin болон Twice хамтлаг ирж, тайзнаа тус хамтлагийн дууг хамтран дуулсан байна. Түүнчлэн тоглолтыг үзэхээр Bigbang хамтлагийн гишүүн G-Dragon, Taeyang, хөгжмийн зохиолч Code Kunst, жүжигчин Jung Hae-in, Seventeen хамтлагийн гишүүд ирсэн байна.
БНСУ-ын Кёнги мужийн Гоян цэнгэлдэхэд үргэлжилж буй тус тоглолтыг нэг өдөрт ойролцоогоор 50,000 хүн үзэж байгаа бөгөөд энэ удаагийн аялан тоглолтыг дунджаар 300,000 хүн үзэх магадлалтай байгаа аж. Ингэснээр Солонгост тоглолтоо хийсэн гадаад уран бүтээлчдийн хувьд түүхэн дэх хамгийн том, хамгийн олон үзэгчтэй тоглолт болох магадлалтай юм.
Ташрамд, тоглолтын тасалбар 297-545 ам.долларын үнэтэй зарагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх