Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараах асуудал, шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 5 сарын 14-нд нээхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа талаар дуулгав.
Ийнхүү төмөр замыг холбохдоо өөр өөрсдийн нутаг дээрх төмөр замыг хийх ба хоёр талаас зэрэг эхлэх аж. Манай улсын хувьд дээрх ажлыг гүйцэтгэх олон улсын тендер зарласан.
Одоогоор Хятадын Төмөр замын инженеринг корпораци (CREC) болон Төмөр замын барилгын корпораци (CREC) гэх хоёр компани тус тус саналаа ирүүлсэн байна.
Гүйцэтгэгч компанийг энэ сарын 30-нд эцэслэн шалгаруулж, зарлах аж.
Мөн төмөр замыг холбосноор Хятадын Чайна энержигийн авах нүүрсийг зөвхөн тус төмөр замаар тээвэрлэхээр гэрээнд тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх