Төрийн эзэмшлийн 34 хувьтай холбоотой асуудлаар хувийн хэвшилтэй ширээний ард сууна

Ц.Чимэдцэеэ
2025-04-23

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараах асуудал, шийдвэрүүдийг танилцууллаа.

Хөгжлийн банкыг экспорт, импортын банк болгох хуулийн төслийг ирэх долоо хоногт ЗГ хэлэлцэхээр болсон байна. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байгаа гэв.

Уул уурхайн биржийн хуулийг Засгийн газар УИХ-аас татаж аван дахин боловсруулахаар болжээ.

Н.Учрал "Төгрөг нуур, Ухаа худаг, овоо, толгой, уул овоолго бүгд ард түмний өмч. Аль намын хэн байх нь хамаагүй нуураа ч, худгаа ч, овоогоо ч, овоолгооо ч авна"

Ийнхүү Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэллээр дараах мэдээллийг дурдлаа.

Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ хийх МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болголоо. Тус компанид давуу эрх олгосон хэмээн олон нийт буруутгаад байсан юм.

Төгрөг нуурын ордтой холбоотой офшороос офшор, орноос орон дамжуулан 250 саяыг завшуулсан 3 хайрцаг баримтыг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. АТГ хэрэг бүртгэлт нээсэн, УЕП-ын шийдвэрээр өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тус хэргийг мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг зүйл ангиар шалгаж байна. 

MCS группын Ухаа худагийн ордтой холбоотой баримт цуглуулж байна.

Ачит ихт зэрэг төрийн эзэмшлийн  34 хувьтай холбоотой асуудлаар  ширээний ард сууж, хэлэлцэнэ.

Хуулийн дагуу стратегийн орд, түүний үүсмэл ордыг ашигласан ордуудын 34-54 хувийг тогтоогоод бүтээгдэхүүн хуваахаар орлуулах, АМНАТ-аар орлуулах эсэхийг УИХ руу өргөн мэдүүлнэ. Аль ашигтай хувилбарыг сонгоно. Аль хувилбар бай Баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрч, иргэд харах боломжтой байлгахаар ажиллаж байна гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Зөв

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe