250 мянган долларын шагналын сантай CS 2-ын тэмцээн Улаанбаатар хотод болно

.Graph
2025-04-23

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо $250'000-ийн шагналын сантай CS 2-ын “MESA Nomadic Masters Spring 2025” тэмцээн болох гэж байна. 

Тус тэмцээнд:

  • Герман Улсын “BIG”
  • Португал Улсын “SAW”
  • Украйн Улсын “B8”
  • Норвеги Улсын “HEROIC”
  • БНХАУ-ын “JijieHao”
  • БНХАУ-ын “Tyloo”
  • Монгол Улсын “Chinggis Warriors”
  • Монгол Улсын “The Huns Esports” багууд оролцох бөгөөд “The MongolZ” тэмцээнд оролцохгүй аж. 

Тэмцээн нийт 5 өдрийн турш зохион байгуулагдах ба 4 сарын 30 - 5 сарын 2-ны өдрийн Group Stage-ийн тоглолтууд MESA Lan Studio-д болох бол үүнээс шалгарсан 4 багийн тоглолт 5 сарын 3,4-ны өдөр “АСА Арена”-д зохион байгуулагдана. 

Дэлхийн шилдэг CS2 багууд өрсөлдөх тоглолтын тасалбарыг Shoppy.mn сайтаас авах боломжтой аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe