Арабын Нэгдсэн Эмират улс хиймэл оюун ухааныг ашиглан шинэ хуулиудыг бичиж, одоо байгаа хуулиудыг шинэчилнэ гэж Financial Times сонинд бичсэн байна.
Хиймэл оюун ухааны салбарын судлаачид өөр ямар ч улс хууль шинэчлэхэд хиймэл оюун ухааныг ашиглахыг оролдоогүй гэдгийг онцолж байна. Бусад улс орнуудын хувьд хиймэл оюун ухааныг ихэвчлэн хуулийн төсөлд хурдан дүн шинжилгээ хийх, төрийн үйлчилгээг сайжруулахад туслах хэрэгсэл болгон ашигладаг.
АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид аль Мактум “Хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн энэхүү шинэ хууль тогтоох систем нь хууль тогтоомжийг бий болгох арга замыг өөрчилж, үйл явцыг илүү хурдан бөгөөд үнэн зөв болгоно” гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын сайд нар хууль боловсруулах үйл явцад хиймэл оюун ухааныг хэрэгжүүлэхэд хяналт тавих засгийн газрын шинэ байгууллага болох “Зохицуулах тагнуулын алба” байгуулахаа зарласан. Энэхүү хиймэл оюун ухаан нь одоогоор хууль тогтоох үйл явцыг 70 хувиар хурдасгах төлөвтэй байна.
Оксфордын их сургуулийн судлаач Винсент Страуб, техникийн гайхалтай чадвартай хэдий ч "Хиймэл оюун ухаан нь хариулт зохиох, тогтворгүй, найдваргүй байх хандлагатай хэвээр байна" үүнд бүрэн найдаж болохгүй гэдгийг анхааруулж байна. Мөн тэрээр хиймэл оюун ухааныг тусламжийн хэрэгсэл биш, харин хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгцээг урьдчилан таамаглах механизм болгон ашиглахыг хүсэж байна гэж нэмж хэлсэн юм.
Арабын Нэгдсэн Эмират улс ямар хиймэл оюун ухааны системийг ашиглахаар төлөвлөж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Судлаачид хиймэл оюун ухаанд тодорхой хил хязгаар тогтоож, хүний байнгын хяналтыг хангах нь туйлын чухал гэдгийг онцолж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх