Монголын 13-р зууны талаарх "A Witch’s Life in Mongol" олон ангит анимэ 5-р сард нээлтээ хийнэ

.Graph
2025-04-22

"A Witch’s Life in Mongol" хэмээх манга нь олон ангит анимэ цуврал болохоор төлөвлөгдөж байгаа юм. 2025 оны 4-р сарын 14-нд энэхүү мангаг анимэ болгон бүтээх тухай албан ёсоор зарласан бөгөөд цувралын нэр нь "Jaadugar: A Witch in Mongolia" байх ба Science Saru студи бүтээж, Японы TV Asahi сувгаар цацна.  Тус цуврал нь Crunchyroll болон Anime News Network-ээс зарласнаар 2025 оны 5-р сарын 27-нд нээлтээ хийх юм. "A Witch’s Life in Mongol" цувралын трэйлэр 4 сарын 14-нд “YouTube” платформд цацагдсан бөгөөд 73,600 гаруй үзэлт аваад байна. 

Энэхүү анимэ нь Перс эмэгтэй Фатимагийн тухай өгүүлэх бөгөөд 13-р зууны дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох Монголын эзэнт гүрэнд олзлогдож, эзэн хааны ордонд үйлчлэхээр томилогдсоноос хойш өрнөж буй үйл явдлыг харуулах юм.

Манга зохиогч Tomato Soup "10 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний түүх надад гүн сэтгэгдэл үлдээж, ийм төрлийн анимэ байгаасай гэж мөрөөддөг байлаа. Би өөрөө анимэ бүтээж чадахгүй байсан тул цаасан дээр зураг зурж эхэлсэн. Тэр зургууд маань манга болж, одоо анимэ болох гэж байна" хэмээн ярьсан юм. Түүний манга нь 2021 оны 9-р сараас эхлэн Японы Akita Shoten хэвлэлийн Souffle вэбсайт дээр цувралаар нийтлэгдэж эхэлсэн бөгөөд 2025 оны 4-р сарын байдлаар нийт 5 боть хэвлэгдээд байна. Мөн англи хэл дээр Yen Press хэвлэлийн газар эрх авч, 2025 оны 5-р сарын 27-нд анхны боть нь худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe