БАЙР СУУРЬ: Уран эсэргүүцэгчид Марк Мелеардын биед халдсан асуудлаар хэн юу хэлэв

Ж.Номин
2025-04-22

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК-ийн удирдлагууд өчигдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж танхайрсан хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, уран эсэргүүцэгч нэгэн эмэгтэй “чамайг алчихмаар байна” Марк Мелеардыг заамдаж, нүүр лүү нь цохисон юм. Түүнчлэн чи өчнөөн хүнийг алж байна шүү дээ, зайл хэмээн дахин дайрч, заамдаж, хоолойг нь боож, нүүр лүү нь самардаж, цамцыг нь урсан байдаг. Тэгвэл энэ талаар олон нийт ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

...
Нэгүүн.мн

"Бадрах энержи" компани ураны эсрэг тэмцэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна

...
Graph.mn

Уран эсэргүүцэгчид Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеардын биед халдлаа

...
Graph.mn

ЦЕГ: Марк Мелеардын биед гэмтэл тогтоогдохгүй бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ

...
Graph.mn

МУУҮА: Марк Мелеардын биед халдсан асуудалд холбогдох хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна

Эсрэг

Дэмжсэн

2025-04-22

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр

Энэ галзуу авгай хамтарсан хяналт хийе гэнэ. Хэн дуртай гудамжинд явсан 2 хүүхэн цацрагийн хяналт хийхгүй. Цацрагийн сургалтын кредит цагтай, тангараг өргөсөн төрийн албан хаагч Цөмийн болон цацрагийн хяналтын байцаагч хийнэ.

...
Сэтгүүлч Д.Мягмартогтох

Монголыг Уран биш, Уран эсэргүүцэгчид сөнөөж байгааг ойлгосон цагт л хөгжил дэвшлийн тухай ярих хэрэгтэй.

...
Сэтгүүлч С.Содбаатар

Энэ хэдэн галзуу новшнуудаас айж ширгээд байх юм бол энэ улс хэзээ ч хөгжихгүй. Алалцаж зодолдоод л явах ёстой юм. Бүүр нэг хүмүүс айлгаад сурчихсан новшнууд.

...
УИХ-ын гишүүн Г.Дамдинням

Женко-д АТГ эрүүгийн хэрэг нээнгүүт "Уранчид"-аараа галзуурал хийлгэж сэдвийг сарниулах ажиллагаа хийж байх. Улсынхаа хөгжлийн боломж, нэр хүндийг гутааж хулгайгаа нуух ийм заваан улс төрөө одоо больчихож болдоггүй юм уу энэ хүн.

...
УИХ-ын гишүүн П.Сайнзориг

Монгол Улс хөгжихийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хуулийн дагуу зөвшөөрлөө аваад, татвараа төлөөд ажлын байр бий болгоод явж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нараа хуулийн хүрээнд хамгаалдаг, дэмждэг, хамтран ажилладаг болсон хойноо хөгжил ярья.

...
“Х” хэрэглэгч BuyanjargaSh

Би ураныг ашиглахын эсрэг байгаа, гэхдээ асуудлыг уурын мунхгаар хүч түрэмгийлж шийдэхийг эсэргүүцнэ! Хүчирхийллээр асуудлыг шийдэх шударга ёс биш! Шударга ёсыг хууль хамгаалах ёстой! Хууль сахиулагчид ажлаа хийцгээ!

...
“Х” хэрэглэгч Batzorig2012

Уран эсэргүүцэгч гэх гэнэн фигурүүдийг ээлж дараалан урхиндаа оруулж хүссэн тоглолтоо хийлгүүлж байна даа. АРЕВА/ОРАНА монголчуудаар тоглоод сурчихжээ.

...
“FB” хэрэглэгч Цэндхүү Занданхүү

Уран эсэргүүцэгчид бишээ балай минь. Хажууд нь бас тэнэгүүдэд хичээл заах гэж хэцүү юмаа. Уран хамгаалагчид гэж бич Зодоогүй зүгээр эмэгтэй хүн алгадсан.

...
“FB” хэрэглэгч Жүрмэд Занаа

Яадаг юм, үхсэн. заамдаж авах ч энүүхэнд шүү дээ....алаагүйд нь баярла, зэрлэг барууны бааснууд аа!!!!!!!!! хуулийг гууль болгодог барууны зэрлэгүүдийг яасан ч яадаг юм!!!!!

...
“FB” хэрэглэгч Tes Ichinnorov

Тэр эмэгтэйгээр бахархаж, баярлаж байна. Та бидний өмнөөс эх орныхоо төлөө тэмцэж, биднээс илүү байж, чадах зүйлээ тултал хийсэн байна. Энэ франц монгол улсад анх коронагийн халдвар авч ирж тараасан нөхөр мөн биз дээ?

...
“FB” хэрэглэгч Erdenebayar Batchuluun

Бид ер нь хөгжих юм уу, хүн төрөлхтөн уран гэх зүйлийг олоод ашиглаад баяжуулаад эрчим хүч, бомб хүртэл хийж хаа байсан 80 жилийн өмнө Японд ашигласан. Үүнээс хойш 80 жилийн дараа Монголчууд ашиглах үгүйгээ ярьж байгаа гэхээр бид үнэхээр яачихсан улс юм.

...
“FB” хэрэглэгч Ariunbayar Byambadorj

Төр нь бодлогоо маш тодорхой болгож, түүндээ бат зогсмоор байна. Шинжлэх ухаанчаар тайлбар хийж буй хэсэг хүмүүс vs галзуу солиотой, эсвэл гар хөл болсон хүмүүс хооронд ард иргэд нь үнэн зөвийг мэдэхгүй мунгинаад л яваа харагдах юм.

...
“FB” хэрэглэгч Баяраагийн Батхүү

Орилсон хашхичсан авгай нар л гэнэ. Таны хүүхдийн эд эрхтнийг нэг нэгээр нь зулгаагаад байвал тэр байтугай орилно. Уран гэгч урхгийн гайг босгохгүйн тулд эх хүнээс тэр бүү хэл орилоон гарна. Та бүгдийн ирээдүйн төлөө тэмцэж яваа ээж нартаа УРАМ ХАЙРЛА

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe