Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын эхний тоглолт өчигдөр Хасын хүлэгүүд болон Бишрэлт металл багийн хооронд болсон. Тоглолтын үеэр "Бишрэлт Метал" багийн легионер Дэвон Скотт "Хасын хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярын хооронд маргаан үүсэж, Дэвон Скотт А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, унагасан.
Тэгвэл холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбооноос хоёуланг нь буруутай гэж үзэж, торгох шийдвэр гаргажээ.
Дэвон Скотт
Түүнийг тоглогчийн биед халдаж, спортын бус алдаа гаргасан тул 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
А.Азбаяр
Түүнийг тоглогч, үзэгчдийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж, нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл үлдээх
za shaalda sd azbyar ch gsn aldaa hiisn shde azbayariig 5 toglolt vnjvvleechde llr
Bulganbat
Дэмжих үү?
1 0