Сэрэмжлүүлэг: Бага насны 3 хүүхэд галд өртөж нас баржээ

.Graph
2025-04-22

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/,  Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшлын үе эхэлснийг санаж, гал гарахаас сэргийлээрэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe