Тайлбарлав
Нийтлэл
Ярилцлага
Мэдээ
Мэдээ
Сурвалжилга
Graph
Historygraph
BioGraph
StoryTelling
infograph
Юу байна
Сэдэв
Холбоо барих
Цэс
МАН-ын бүлэг: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна
Ц.Чимэдцэеэ
2025-04-22
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
УЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо.
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛАХ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР-ийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОХУ-ын ЗАСГИЙН ГАЗАР хоорондын хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэлээ.
Мөн төсвийн тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг бүлгийн гишүүдэд танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх
Таны нэр
Сэтгэгдэл
Илгээх
Монгол Улс САТ-1 гэрчилгээг авбал МИАТ ХК АНУ-руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ
Newsletter Subscribe
Subscribe
Хамтран ажиллах санал
Сэтгэгдэл үлдээх