Уран эсэргүүцэгчид Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеардын биед халдлаа

.Graph
2025-04-21

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж танхайрчээ. 

Тодруулбал, уулзалтын үеэр уран эсэргүүцэгчид худгийн ус хортой болсон, мал амьтан үхэж байна зэргээр асуудлаа тавьсан ч нөхцөл байдал улам хүндэрсэн. Ингээд Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеард уулзалтаас гарах гэтэл уран эсэргүүцэгч нэгэн эмэгтэй чамайг алчихмаар байна хэмээн түүнийг заамдаж, нүүр лүү нь цохижээ. Түүнчлэн чи өчнөөн хүнийг алж байна шүү дээ, зайл хэмээн дахин дайрч, заамдаж, хоолойг нь боож, нүүр лүү нь самардаж, цамцыг нь урсан. 

Ийнхүү түүнийг уулзалтын өрөөнөөс гаргахгүй шахаж, янз бүрээр харааж байгаа нь нэгүүн.мн сайтын шууд дамжуулалтын бичлэгт үлджээ. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "СБД-ийн 1-р хороо Ай Си центерт зодоон болоод байна гэх дуудлага мэдээлэл 14.40 цагийн орчимд ирсэн.  Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Ug hel oilgohgui ug heleeree niilj doromjildog humuust chine Mongolchuud chine ys mahand l medruuldeg bizdee yhwdee uzeegui ymiig ni l uzuuljiine. Zorigtoi bosood tsohiod awlaa ta nar eh oron gazar

Nara

Дэмжих үү?

0 1

Ийм галзуу авгай нарыг насаар нь шоронд хатаах хэрэгтэй шүү солиотой хүүр вэ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй худлаа эх оронч царайлсан халтарууд

мөнгөний авгай

Дэмжих үү?

1 2
Newsletter Subscribe