EBarimt системд гэмтэл гарсан ч сугалааны азтануудад урамшууллыг нь саадгүй олгоно гэв

.Graph
2025-04-18

Цахим төлбөрийн баримтын систем /eBarimt/ нь техникийн гэмтэл гарсны улмаас 2025 оны 4 сарын 16-ны 13:30 цагаас эхлэн системийн хандалтад доголдол үүсэж, бүх үйлчилгээ ажиллахгүй байгаа юм. Холбогдох албаныхан гэмтэл саатлыг арилгахаар яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.

Тус системийн 4 сарын азтан шалгаруулах сугалааны тохирол гэмтэл гарсан өдөр буюу 4 сарын 16-нд болсон. Тохирлоор азтан болсон иргэдийн урамшууллыг журамд заасан хугацаанд саадгүй олгохоо илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe