Монгол гаралтай Тувагийн дуучинг тагнуулын хэргээр баривчилсан байж болзошгүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-04-18

Тувагийн Филармонийн гоцлол дуучин Цэцэндэлгэрийн Тэгшээг тагнуул хийсэн хэргээр Москвад баривчилсан талаар Deutsche Welle мэдээлжээ. Дуучин урьдчилан хорих төвд байгаа аж. Гэвч хэргийн нарийн зүйл тодорхойгүй байна.

ОХУ-ын хуулийн дагуу тагнуулын тухай заалтыг зөвхөн гадаадын иргэнд л хэрэглэж болно. Харин Ц.Тэгшээг Монгол Улсын иргэншилтэй гэж үзжээ.

Тувагийн зарим цахим хуудаст Ц.Тэгшээг Монголд малчны гэр бүлд төрж, 2010 онд Кызылийн урлагийн сургуульд элсэн орж, 2018 оноос Тувагийн Филармонид тоглож байгаа тухай мэдээлжээ.

Олон улсын Deutsche Welle сайтад мэдээлснээр Москва дахь Монгол Улсын Консулын газраас Ч.Тэгшээгийн хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, урьдчилан хорих төвд байгаа гоцлол дуучинтай консулын ажилтан очиж уулзсан эсэх асуултад хариулаагүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe