УИХ-ын гишүүн "давуу эрхтэй" сонгуульд оролцохыг болицлах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2025-04-18

Шинэчлэл (10:03)

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 76 гишүүн ирж, 60.3 хувийн ирц бүрдсэнийг танилцуулан чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлыг танилцуулах дараах товд дурдагдсан асуудал дундаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар дурдсангүй.

Чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

Тов ёсоор Засгийн газар өнгөрсөн сарын 26-нд өдөр өргөн мэдүүлсэн,  Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут үргэлжилнэ. Дараа нь Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэх аж.

Мөн өчигдрийн хуралдаанаас хэлэлцэхээр тохирсон Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус тус санал хураах юм.

Сануулахад, өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлыг  ирэх долоо хоногийн  хуралдаанд хэлэлцэхээр хойшлуулсан билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe