УИХ-ын намрын чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр УИХ-ын гишүүн Х.Баттулга тодорсон билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос түүний цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Уг нь түүний цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар торгоё гэж Ажлын хэсгээс үзсэн ч Байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ болон ард түмнээ хүндлэхгүй байгаа хүнийг 3 сар биш 6 сар торгох ёстой хэмээн санал оруулж, гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүний сарын цалин нь 5-7 сая байдаг бөгөөд энэхүү шийдвэрээр Х.Баттулга нь 6 сарын хугацаанд 1 саяас 1.4 сая төгрөгөөр торгуулахаар болсон юм.
Энэхүү үйл явдлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ээж загнаад байгаа тул хуралдаандаа сууна, очихоор бүртгэлийн төхөөрөмж ажилладаггүй, эрүүл мэндийн ч шалтгаан бас надад бий хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл тэрээр энэхүү ярилцлагыг өгснийхөө маргааш чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан.
Тэгвэл тэрээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас чөлөө авчээ. Өөрөөр хэлбэл, байнга чуулганыг хэл чимээгүй тасалдаг тэрээр чөлөө авч сурсан бололтой шүү.
Сэтгэгдэл үлдээх