Европын Охидын Математикийн олимпиадаас манай улсын баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авлаа

.Graph
2025-04-17

Европын Охидын XIV олимпиад оролцсон манай улсын баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэлжээ.

Тодруулбал, Европын Охидын Математикийн 14 дүгээр Олимпиад Бүгд Найрамдах Косово Улсын нийслэл Приштина хотод 2025 оны 4 сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин уралдсан юм. 

Монгол Улсаа төлөөлөн:

  • Эрдмийн Хишиг сургуулийн сурагч Наранбаатарын Болор
  • Орчлон сургуулийн сурагч Анхбаярын Мишээл
  • Хархорин Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг
  • Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар оролцож 3 хүрэл,1 тусгай байрын эзэн боллоо.  

Уг олимпиадад оролцогч нар 2 өдрийн турш тус бүр 3 бодлогыг 4 цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe