НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликейшнд 4 сарын 15-наас хойш нэвтрэх боломжгүй болж, “Сүлжээний холболтоо шалгана уу” гэх анхааруулгыг өгч буй.
Сугалааны тохирол явагдах байсан өдрийн өмнөх өдрөөс эхлэн ийнхүү “гацсан” “Ebarimt” системийн өгөгдлийн санд гэмтэл гарсан аж.
Үүнтэй холбоотойгоор Ebarimt аппликейшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, баримт бүртгүүлэх, бусад төрийн үйлчилгээг авах боломжгүй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх