Эрчист Монгол ХХК төрийн компаниудын зардлыг 50 хувь бууруулж, орон тоог цомхотгоно

.Graph
2025-04-17

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилсон. Тус компани нь

  • Уул уурхайн салбарын бус төрийн өмчит 44 компанийн засаглалыг сайжруулах,
  • Давхардсан чиг үүргийг арилгах,
  • Захиргааны зардлыг 50 хувь бууруулах,
  • Шаардлагагүй орон тоог цомхотгох үүрэгтэй юм.

Түүнчлэн тухайн төрийн өмчит компанийн санхүүгийн эрсдлийг тооцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг чиг үүргээр нь нэгтгэх, шаардлагатай гэж үзвэл татан буулгах хүртэлх арга хэмжээг авч ажиллана.

Харин "Эрчист Монгол" ТӨХХК нь өөрийн харьяанд ирсэн төрийн өмчит 44 компанийн төсөв, санхүүд оролцохгүйгээс гадна тэдгээрийн төсвийг захиран зарцуулах эрх, үүрэг хүлээгээгүй аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe