Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган үргэлжилж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд гишүүд чуулганы танхимыг орхиж гардгийг болиулахын тулд тухайн асуудлыг хэдий хугацаанд хэлэлцэх товыг тодорхой болгоно хэмээн зарлаж байсан.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанд дөрвөн асуудлыг тус бүр 90-150 минут хэлэлцэхээр болжээ. Тухайлбал үдээс өмнөх хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 28-нд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ.
Ийнхүү асуулт, хариулт зэрэг хэлбэрээр 150 минут үргэлжлээд, завсарлах юм.
Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, дараах гурван асуудлыг тус бүр 90 минут хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх